Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БЕКХЭМЫН ГЭР БҮЛЭЭС ДАРААГИЙН ЖАСТИН БИБЕР ТӨРӨХ ҮҮ?

  Б.Оюун 2018-10-15 1606

Рэппер Канье Уэст Английн хамгийн сайхан хос Дэвид Бэкхем, Виктория Бэкхем нарын хүү Крузыг поп од болгохыг хүсч байна.

13 настай Крузыг тэрээр багаас нь бэлтгэж, өсвөр насандаа жинхэнэ од болж чадсан Жастин Биберын амжилтыг давтахыг хүсч байгаа гэнэ.

Дэвид болон Виктория Бэкхем нарын хүү зүгээр нэг хүү биш харин үнэхээр сайн дуулдаг болохыг харуулсан бичлэг саяхан интернэтэд тавигдаж, шуугиан дэгдээсэн. Тиймээс хүүгийн энэ авьяасыг хөгжүүлэхийг хүсч байгаагаа реппер, продюсер Канье Уэст илэрхийлсэн байна. Тэрээр Круз хүүг авьяаслаг, дээр нь дэлхий нийтээрээ таних нэр алдартай гэр бүлээс гаралтай учраас маш том од болон гялалзана гэдэгт итгэлтэй байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө