Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Дуурь ч дуулна, энхийг ч сахиулна

  М.Даваадулам 2018-10-15 574

Монгол цэргүүдийн ур чадвар олон улсад гайхагддаг. Тэгвэл цэрэг байлдааны бэлтгэлээс гадна дуу хөгжимд ч Монголын цэнхэр дуулгатнууд авьяастай гэдгээ харуулсаар.

Олон улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монголын энхийг сахиулагчид үргэлжид соёл урлагийн салбарт авьяастай гэдгээ харуулж, мөр зэрэгцэн алба хашиж байгаа бусад орны дайчдад улс орноо сурталчлаад “амждаг”.

Дуурийн дуучдаас дутахгүй хоолой, авьяастай Монгол цэргүүдийн бичлэг сошиалд олны анхаарлыг татаж байна. Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа Монгол улсын алба хаагчид алдарт O Sole Mio дууг хэрхэн дуулсныг хүлээн авна уу.

O Sole Mio (неаполит. “Миний нар”) гэдэг нь 1898 онд бүтээгдсэн неаполитан дуу. Үгийг  Жованни Капурро, аяыг Эдуардо ди Капуа зохиожээ. Хожим энэ дуу олон хэл рүү хөрвүүлэгдсэн байдаг.

Эх сурвалж: http://asiarussia.ru

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө