Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЖИЗЕЛЬ БУНДХЕН ГОО САЙХНЫ МЭС АЖИЛБАР ХИЙЛГЭСЭН ҮҮ?

  Б.Оюун 2018-10-16 320

Дэлхийн загварын тайзнаа алхаж, топ загвар өмсөгчдийн нэг болсон Бразилын супермодель Жизель Бундхен хэзээ ч гоо сайхны мэс ажилбарт орохгүй гэж итгэл төгс ярьдаг байжээ.

Тэгвэл тэрээр хөхөө томруулж, хэлбэржүүлэх мэс ажилбар хийлгүүлсэн нь саяхан ил болжээ.

Ингэхдээ Жизель Бундхен саяхныг хүртэл гоо сайхны хагалгаа хийлгүүлсэн гэдгээ үгүйсгэн, нууж явжээ. Тэгвэл түүний Коста Рикагийн нэгэн наран шарлагын газарт авхуулсан нарийн бэлхүүстэй, том, сэргэр хөхтэй зураг нь Бундхеныг гоо засалчдад хандсан гэдгийг нотлоод өгсөн байна. Дэлхийн хамгийн өндөр цалинтай загвар өмсөгч бүсгүй хоёр хүүхдийн ээж болсон ч өөрийн гуалиг сайхан бие галбираа алдаагүй юм. Тэрээр урьдын адил загварын тайзнаа алхалж, өндөр ашиг орлоготой загвар өмсөгчдийн эгнээнд багтсаар байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө