Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

КЕМЕРОН ДИАЗ ҮРЧЛЭЭНЭЭС САЛАХЫГ ХҮСЧ БАЙНА

  Б.Оюун 2018-10-17 1209

Холливудын жүжигчин Камерон Диаз гоо сайхны мэс ажилбарыг төдийлөн сайшаадаггүй гэж ярьдаг хэдий ч тэрээр 40 гарсан эмэгтэй оддын хойноос орж, насны эрхээр тогтож байгаа үрчлээнээс салахыг хүссэн бололтой. Тэрээр саяхан нүүрэндээ үрчлээсний эсрэг филлер шахуулсан байна. 46 настай Камерон Диазыг Лос Анжелес дахь гэрээсээ нүүрээ будалгүй ойр зуур гарах хооронд паппарацчид түүний зургийг авч амжсан байна. Зурган дээрээс Диасын нүүр бага зэрэг хөөж, улайсан болохыг анзаарчээ. Энэ нь мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар жүжигчин бүсгүй нүүрний хөдөлгөөнийг дагаж үүсдэг үрчлээнээсээ салах гэсэн оролдлого бололтой. Яг ийм байдалтайгаар жүжигчин Рене Зелвегер олны дунд гарч, царай зүс нь танигдахын аргагүй өөрчлөгдсөн гэсэн шүүмжид өртөж байсан юм. Ямартаа ч Камерон Диаз нас дагаж гарч ирдэг үрчлээнээсээ салахыг хүсч байгаа бололтой.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө