Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЛЭДИ ГАГА НӨХӨРТ ГАРЧ БАЙНА

  Б.Оюун 2018-10-18 1823

Өөрийн өвөрмөц стиль, донж маягаараа алдартай дуучин Лэди Гага нөхөрт гарч байна. 32 настай дуучин бүсгүй өөрийн эртний найз, түүний агентаар ажилладаг 49 настай Кристиан Каринотой сүй тавьжээ.

Elle сэтгүүлд бичсэнээр Лос Анжелест болсон Women in Hollywood арга хэмжээний үеэр Лэди Гага тайзан дээрээс өөрийн сүйт залуу Кристианд баярлаж талархаж байгаагаа илэрхийлжээ. Ингэснээр хосууд сүй тавьсан гэдгээ олон нийтэд зарласан байна.

Лэди Гага болон Кристиан Карино нар сүүлийн 2 жилийн туршид ойр дотно харилцаатай байгаа ч тэдний харилцаа албан ёсны болоогүй байжээ. Тэгвэл хосууд харилцаагаа бэхжүүлж, сүй тавьсан байна. Магадгүй тэд ойрын хугацаанд хуримынхаа товыг ч зарлах байх гэж шүтэн бишрэгчид нь хүлээж байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө