Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“СУВИЛАГЧИЙН МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ БАТАТГАХ СУРГАЛТ” ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

  Г.Бадамлянхуа 2018-10-19 1427

Манай улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гардан хийдэг сувилагч нарын тоо дутагдалтай байгааг эмч, мэргэжилтнүүд ярьдаг. 2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагат 11939 сувилагч ажиллаж, нэг эмчид ногдох сувилагчийн харьцаа 1:1.2 байна гэсэн судалгаа гарчээ. Энэ тоог ойрын таван жилд нэмэгдүүлж эмч, сувилагчийн харьцааг 1:2 болгох зорилтыг ЭМЯ-наас дэвшүүлсэн. Сувилагч мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажилладаггүй, лицензийн хугацаа дууссан байдаг 10000 орчим сувилагч байдаг байна. Тэднийг мэргэжлээрээ ажиллахад дэмжлэг үзүүлж 14 хоногийн сургалт зохион байгуулах болсноо өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр бодитой ажил болж, эхний сургалтаа явуулж эхэллээ. Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах сургалтад эхний ээлжинд 32 сувилагч хамрагджээ.

Цаашид сургалтыг сар бүр зохион байгуулах юм. Эрүүл мэндийн яамнаас 2020 гэхэд эмч, сувилагчийн харьцааг “1:2”-т хүргэх зорилтын 50 хувийг биелүүлэхээр ажиллаж байгаа гэлээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө