Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ШАРЛИЗ ТЕРОН ӨРГӨМӨЛ ХҮҮГЭЭ “ОХИН” ГЭЖ ДУУДДАГ

  Б.Оюун 2018-10-22 1803

Жүжигчин Шарлиз Терон 2012 онд ӨАБНУ-аас бяцхан хүү өргөн авч, түүнд Жексон гэх нэр өгөн өсгөж байгаа. Тэгвэл нэртэй жүжигчний хүү нь өсч том болох тусмаа хөвгүүдийн биш харин охидын хэв маягаар хувцаслах дуртай болжээ. Үүнийг нь ээж нь зөвшөөрч, 6 настай хүүгээ олон нийтийн газраар “охидын” хувцас өмсгөн хэнэг ч үгүй дагуулан явдаг байна. Хэдийгээр олон нийтийн зүгээс Шарлиз Тероныг шүүмжилдэг ч тэрээр огтхон ч тоодоггүй, “хүн өөрийн хүссэнээ хийх эрхтэй” гэж үздэг байна.

 

Саяхан 43 настай Шарлиз Терон Америкийн ELLE сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ “миний охидууд” гэж ярьсан байна. Терон 6 настай хүү Жексон, мөн 3 настай Августа охиноо өсгөдөг юм. Түүний хоёр хүүхэд нь хоёул өргөмөл хүүхдүүд юм. Сүүлийн жилийн туршид түүний хүү Жексон олны дунд ихэнхдээ охидын хувцастай гарчээ. Зарим нь үүнийг Жексон хүү ээж, эмээ, асрагч, дүү охин гээд дандаа эмэгтэйчүүдийн дунд өсч байгаа учраас илүү эмэгтэйлиг байдалтай өсч торниж байгаатай нь холбон тайлбарлаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө