Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НИДЕРЛАНДАД ИНТЕРСЕКСУАЛ ХҮМҮҮСТ ПАСПОРТ ОЛГОЖ ЭХЭЛЖЭЭ

  Б.Оюун 2018-10-22 925

Нидерланд улс дэлхийн улс орнуудаас анх удаа интерсексуал буюу хүйс нь тодорхойгүй, гуравдагч хүйсэд өөрсдийгөө хамааруулдаг иргэддээ албан ёсны паспорт олгож эхэлжээ. 57 настай Леонн Зеегерс хэдийгээр байгалиасаа эрэгтэй хүн болж төрсөн ч 2001 онд тэрээр хүйсээ солиулан, өөрийгөө интерсексуал хүн гэж тооцдог байна.

Гэвч тэрээр саяхныг хүртэл албан ёсны бичиг баримтаа авч чадаагүй байсан байна. Тэрээр шүүхэд хандсаны дүнд хүйсийг тодорхойлох хэсэт “X” буюу гуравдагч хүйсийн тэмдэглэгээ бүхий паспорттой болжээ. Жирийн паспортон дээр “М” буюу эрэгтэй, “V” буюу эмэгтэй гэсэн хүйсийн хоёр янзын тэмдэглэгээ байдаг юм. Нидерландын иргэдийн 4% нь өөрийгөө эрэгтэй ч, эмэгтэй ч хүйсэд тооцдоггүй, гуравдагч буюу интерсексуал гэж тооцдог байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө