Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ФРАНЦЫН ТЭРГҮҮН ХАТАГТАЙГ “АНОРЕКСИ”-ТАЙ ГЭЖ ХАРДАЖ БАЙНА

  Б.Оюун 2018-10-22 4403

Францын тэргүүн хатагтай Брижит Макрон хэвлэлийнхэний анхааралд дахин өртжээ. Гэхдээ энэ удаад түүний гоёл чимэглэл, олны дунд хэрхэн биеэ авч яваа талаар биш, харин хэт туранхай, эцэнхий байдал анхаарал татсан байна. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон гэргийн хамт Елисейн ордонд БНСУ-ын ерөнхийлөгчийн гэр бүлд зориулан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулжээ.

Тэгвэл энэхүү арга хэмжээн дээр Брижит Макрон богино ханцуйтай хар хөх даашинз өмссөн байна. Гэвч тэргүүн хатагтайн гарын шуу, биеийн ерөнхий байдал нь “анорекси” буюу хэт тураалтай хүн шиг харагдаж олны шүүмжлэл хүртжээ. Үнэхээр ч зурган дээрээс харахад Францын тэргүүн хатагтай бага зэрэг жин нэмэх шаардлагатай болсон нь харагдаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө