Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СУПЕРМОДЕЛЬ КАРЛИ КЛОСС ТРАМПТАЙ УРАГ ТӨРЛИЙН ХАРИЛЦААТАЙ БОЛЖЭЭ

  Б.Оюун 2018-10-23 795

Дэлхийн загварын ертөнцийн нэртэй супермодель Карли Клосс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ураг төрлийн харилцаа тогтоожээ. 26 настай Карли Клосс 3 сарын өмнө 33 настай Жошуа Кушнертай сүй тавьсан байна. Тэгвэл залуу хосууд энэ сарын 18-нд хуримынхаа ёслолыг даруухан хийсэн байна.

Нэртэй супермоделийн нөхөр нь болсон азтай залуу нь Ерөнхийлөгч Трампын хүргэн Жаред Кушнерын төрсөн дүү нь юм байна.

Карли Клосс зөвхөн ойр дотныхоо хүмүүсийн хүрээнд хийсэн даруухан хуримын ёслолынхоо зургийг өөрийн инстаграм хуудсан дээрээ байрлуулжээ. Сүйт бүсгүй хуримынхаа ёслол дээр Dior –ын загварлаг даашинз өмссөн байна. Түүний хуримын ёслолд оролцсон хүндтэй зочдынх нь дунд ерөнхийлөгч Трампын охин Иванка Трамп, хадам ах нь болох Жаред Кушнер нар байлцжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө