Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХАМГИЙН ӨНДӨР ОРЛОГОТОЙ МОДЕЛЬ

  Б.Оюун 2018-10-24 2059

Америкийн реалити шоуны од Ким Кардашьяны эх нэгтэй дүү Кендалл Женнер дэлхийн хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчдийн тоонд хэдийнэ багтжээ. Загварын ертөнцөд хүчээ сорьж байгаа бүсгүй маш богино хугацаанд томоохон амжилтанд хүрч, нэртэй дизайнеруудын хайртай модель болж чадсан юм. Тэрээр загварын ертөнцөд хөл тавиад удаагүй шууд л хэдэн сая долларын ашиг орлого олж, хамгийн үнэтэй моделиудын жагсаалтыг тэргүүлэх болсон юм.

2016 онд тэрээр Victorias Secret-ын загварын шоунд урилгаар оролцож, 2017 онд өнжсөн ч энэ жилийн загварын үзүүлбэрт дахин оролцоно гэдгээ саяхан баталжээ. Түүнчлэн тэрээр инстаграмд хамгийн их дагагчтай оддын жагсаалтыг тэргүүлдэг байна. Түүний цахим хуудсыг нийтдээ 37 сая хэрэглэгч дагаж байгаа юм. 

Image result for kendall jenner victoria's secret

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө