Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨВӨРМӨЦ ТӨРХТЭЙ МОДЕЛЬ

  Б.Оюун 2018-10-24 1646

Сүүлийн үед загварын ертөнцөд нэгэн цоо шинэ од бий болж, ердөө 10-хан настай охин олны анхааралд өртжээ. Ава Кларк гэх нэртэй охин Афро-Америк гаралтай альбатрос юм.

Альбинизм гэж нэрлэгддэг арьсны маш ховор өвчтэй охин өөрийн энэ өвөрмөц дүр төрхөөрөө загварын ертөнцөд цахиур хагалжээ.  Ава Кларкийн эцэг эх нь хоёул өнгөт арьстан. Гэвч тэдний дундаас тодорхой арьсны өнгөгүй, альбатрос гэж нэрлэгддэг, Африкийн улс орнууд, тухайлбал Танзанид төрдөг цагаан шаргал арьстай охин мэндэлжээ.

Африкийн омгууд альбатросуудыг чөтгөр шүглэсэн хүмүүс гэж нэрлэдэг. Учир нь тэд хэнтэй ч адил биш, маш өвөрмөц дүр төрхтэй, арьсны өнгөтэй байдаг юм. Арьсны энэ ховор өвчин мөн нүдний хараанд сөргөөр нөлөөлж, сохрох магадлал өндөртэй байдаг гэнэ.

Гэхдээ Ава охин цагаа олж сайн эмчилгээ хийлгэснийхээ дүнд сохрох аюулаас зайлж чаджээ. Ава загварын ертөнцөд хөл тавьж, түүнтэй маш олон брэнд хамтран ажиллаж эхэлсэн байна.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө