Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2018” МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГЭЭС

  Т.Бадамханд 2018-11-05 502

Монголын үндэсний хэл бичиг монгол бичгийг уран бичлэгийн хэмжээнд бичих хэмжээнд суралцаж яваа сурагчид "Мөнх тэнгэрийн бичиг" олон улсын үзэсгэлэнд оролцлоо. Үндэсний өв соёлоо дээдлэн хүндэлж, бусдадаа үлгэр болж буй сурагчдын бүтээлийг Хүүхдийн урлан бүтээх төвд дэлгэжээ. 120 гаруй сурагчийн бүтээл үзэсгэлэнд дэлгэгджээ.

Тэдний хувьд монгол бичгээ зөв сайхан бичихээс гадна өөр өнгө, хэв маягийг урлан бичиж байгаа нь бахархалтай. Монгол улсаас төдийгүй монгол туургатан хүүхдүүдийн бүтээл ч энд багтжээ. Бүгт найрамдах Халимаг улсаас 3, ӨМӨЗО-оос 16 сурагчийн бүтээл ирснийг үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн гэнэ. Нэг туурганд багтаж буй сурагч бүрийн бүтээлээс монголоо гэсэн, үндэсний өв соёлоо дээдэлсэн өнгө аяс харагдаж байгааг мэргэжлийн уран бүтээлчид дуурсана лээ. Удаан хугацаанд бодож, мэрийж бичсэн сурагчдын бүтээлийг харсан хүүхдүүдийн дунд монгол бичгээ сурах, судлах сонирхолтой хүүхдүүд байгаа нь ч харагдаж байсан шүү.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө