Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АМЕРИКТ “POWERBALL” СУГАЛААНЫ АЗТАН $198,1 САЯ ХОЖСОН БАЙНА

  Б.Оюун 2018-11-06 290

Америкт энэ улсын томоохон хонжворт сугалаа болох “Powerball” сугалааны азтан тодорчээ. Үндэсний хэмжээний томоохон хонжворт сугалааны жек-потыг Америкийн Айова мужийн нэгэн жижиг хотын иргэн, ганц бие ээж Ларин Уэст хожиж, 198,1 сая долларын хонжворын эзэн болсон байна.

 

 Өнгөрсөн бямба гарагт тохирол нь явагдсан “Powerball” супер хонжворт сугалааны жекпотын хэмжээ 687,8 сая доллар байжээ. Сугалааны азтай тасалбар Айова болон Нью Йоркод зарагдсан байна. Сугалааны тохирол тааруулахад 8, 12, 13, 19, 27 болон 4 гэсэн мега-бөмбөлөг гарч ирсэн байна. Тохирол тааруулахад хоёр азтан шалгарсан учраас тэдгээр азтанууд жекпот-ын мөнгийг хоёр хувааж, тус бүр 343 сая доллар авах эрхтэй болсон байна. Харин азтануудын нэгээр шалгарсан Ларин Уэст гэх эмэгтэй танд дээр хэлсэнчлэн хонжворын мөнгөө бэлнээр авахыг хүссэн учраас тэрээр 198 сая долларын эзэн болжээ.

 

Азтан болсон Ларин Уэст гол хонжворын талыг нь авах азтан болж, харин нөгөө хэсгийг нь хожсон тасалбар Нью Йоркод зарагдсан байна. Гэвч харамсалтай нь одоогоор тэрхүү азтаны нэр тодорхой болоогүй, азтай тасалбарын эзэн гарч ирээгүй байгаа юм.

Image result for Iowa grandmother claims $198 million lottery prize

Бараг 200-аад сая доллар сугалаагаар хожсон Ларин Уэст гэх эмэгтэй өөрт тохиолдсон азтай явдлын дараа шууд л ажлаасаа гарахаар шийдсэн байна. Энэ талаараа тэрээр хонжворын мөнгөө гардан авахаар ирэх үеэрээ ярьж, одооноос эхлэн тэрээр ажлын төлөө биш өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө аз жаргалтай байхыг хүсч байгаагаа хэлсэн байна. Тэрээр хонжворын мөнгөө шууд газар дээр бэлнээр авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэ тохиолдолд түүний хожсон мөнгөний ердөө тал хувь нь бэлнээр гар дээр нь очих юм. 51 настай Уэст эрүүл мэндийн даатгал хариуцсан байгууллагад ажиллаж байжээ. Тэрээр сугалаанд хожсон тухайгаа дуулсан даруйдаа ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө