Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БРЮС УИЛЛИС АЙДАХО ДАХЬ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ 5,5 САЯ ДОЛЛАРААР ЗАРЖЭЭ

  Б.Оюун 2018-11-07 552

Жүжигчин Брюс Уиллис Айдахо мужид байрлах өөрийн үл хөдлөх хөрөнгөө 5,5 сая доллараар заржээ. Нийтдээ 9 га эзэмшлийн газартай эдлэнгээ Брюс Уиллис зарж борлуулахаар 7 жилийн өмнө шийдээд байсан ч сая л зарагдсан байна.

 Айдахо мужийн Хейли хотод байрлах энэхүү эдлэн газрын зах зээлийн үнэлгээ нь 2011 болон 2016 онуудад 15 сая долларт хүрч байсан ч авах эзэн олдохгүй байсаар байжээ.  Брюс Уиллисын эдлэн газар дээр 1984 онд барьсан 780 кв/м талбай бүхий уудам цэлгэр байшин байгаа юм. Хувийн эдлэнгийн байшин нь 6 унтлагын өрөөтэй, тусгайлан тохижуулсан кино танхим, спорт заалтай юм.   Мөн эдлэнд үндсэн байшингаас гадна зочдын байр, хиймэл усан сан, усан оргилуур, хүрхрээ зэргийг тохижуулан байгуулжээ. Байшин нь таазаа хүрсэн өргөн цэлгэр цонхтой, үзэгдэх орчин сайтай юм байна.

Ранчо Брюса Уиллиса в Айдахо продано за 5,5 млн долларов (фото 2)

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө