Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ 49 ҮҮЛДЭР, ОМГИЙН МАЛЫГ БИЙ БОЛГООД БАЙНА

  Т.Бадамханд 2018-11-09 205

Мал аж ахуйн салбарт дэлхийн бусад орны малаас өвөрмөц байдлаараа ялгагдах 47 үүлдэр омог, хэвшлийн малыг баталгаажуулан үндэсний баялаг болгон ашиглаж байна. Тухайлбал Ховд аймгийн мянгад сумын хурдны чиглэлийн мянгад адуу, Хэнтий аймгийн Галшар сумын ноолуурын чиглэлийн улаан ямааг омог болгон өсгөн үржүүлж байна. Мал аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачдын урт хугацааны туршид хийсэн судалгаа шинжилгээний ажил өнөөдөр биелэлээ олж дээрх эдийн засгийн ашигтай үүлдэр омог болсон гэдгийг албаныхан хэлж байна.  

Монгол малын генетик нөөцийг хадгалж хамгаалах, биотехнологийн зарим ололтыг мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, малын үржил, селекцийн ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборыг ДУА-ийн Хонгор суманд байгуулж ашиглалтад оруулсан байна. мал эмнэлгийн салбарт шинжлэх ухааны 4 нээлтийг бүртгүүлж, малын эмчилгээний 60 гаруй вакцин, оношлуур, 70 гаруй эм био бэлдмэлийг бий болгожээ. Цаашид биокомбинатад технологийн томоохон шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг ХХААХҮЯ-аас мэдээллээ.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө