Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЭНЭ ОНД ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМ 700 ГАРУЙ САЯ ТӨГРӨГНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА

  Ч.Доржбат 2018-11-09 374

Төв аймгийн Баяндэлгэр сум 1500 гаруй хүн амтай. Үүний тал хувь малчид байдаг. Энэ онд тус сум Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 700 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж байна.

Түрүүчээсээ орон нутгийн сангаас хийгдсэн бүтээн байгуулалтын ажил дуусч, хүлээлгэн өгч байна. Тухайлбал жижигхэн сум ч гэлээ орон байрны хулгай тус суманд их гардаг байсан. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ онд сумын төвөө бүрэн камержуулсан байна.

Мөн ЗДТГ-ын байрны гадна талыг засварлаж өнгө төрхийг нь сэргээжээ. Үүнээс гадна нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сумын соёлын төвийн гадна  талбайг засварлах хөрөнгийг “Юни Солор” шийдэж өгч, сумын төвийн иргэд өөрсдөө бүтээн байгуулалтын ажлыг нь ямар ч цалин хөлсгүй хийж гүйцэтгэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө