Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СЕЛЕНА ГОМЕС БИБЕРТ САНАА ЗОВИНОЖ БАЙНА

  Б.Оюун 2018-11-10 2324

Залуу дуучин Жастин Бибер өөрийн найз бүсгүй Хейли Болдуинтай гэрлээд удаагүй байгаа ч түүний шүтэн бишрэгчид дуучныг сэтгэл гундуу явах болсныг ам уралдан ярьж байна. Үнэхээр ч Жастин Бибер олны нүднээс ч санаа зоволгүйгээр гудамжинд уйлж суухтай түүний фенүүд таарах болжээ. Тэрээр өөрийн гадна төрхөд ч төдийлөн санаа тавихаа больж, үсээ ургуулан, хайш яйш хувцаслаж, уран бүтээл ч туурвихгүй удаж байгаа юм.

Тэгвэл Жастин Биберын энэхүү байдалд түүний экс найз бүсгүй Селена Гомес ихээхэн санаа зовинож байгаагаа саяхан ярьжээ. Селена Гомес ч мөн адил сэтгэлзүйн хүнд дарамтад орж, тусгай эмчилгээ хийлгэж байгаа. Тэрээр удаан хугацаанд өвчтэй байж, түүнээсээ болж сэтгэл санааны хүнд байдалд орсон юм. 26 настай Селена Гомес 10-р сарын дундуур сэтгэцийн засал хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн байна.


Бага залуудаа, өсвөр насандаа үеийнхэн дундаа од болон гэрэлтэж явсан хоёр уран бүтээлч хоёул ийнхүү сэтгэл гутралд орж, уран бүтээл ч туурвихаа больсонд шүтэн бишрэгч, фэнүүд нь санаа зовинож байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө