Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НАТАЛЬЯ ВОДЯНОВА 5 УДАА ТӨРСӨН Ч ГУАЛИГ ХЭВЭЭР БАЙНА

  Б.Оюун 2018-11-12 618

Дэлхийн загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа баттай эзэлж чадсан Оросын супермодель Наталья Водянова таван хүүхдийн ээж. Тэгвэл загвар өмсөгчдөөс хамгийн олон хүүхэд төрүүлсэн ч тайзаа орхилгүй амжилттай яваа нэртэй модель бүсгүй таван хүүхэд төрүүлсний дараахь өөрийн биеийг харуулсан байна. Наталья Водяноваг Оросын “үнсгэлжин” гэж нэрлэдэг. Оросын жижиг хотоос гаралтай, гудамжинд жимс ногоо зарж, амьдралаа залгуулдаг байсан тэрээр маш азтай тохиолдлоор загварын ертөнцөд хөл тавьж, Английн тэрбумтантай гэрлэсэн.

Тэрээр 36 насандаа 5 хүүхдийн ээж болж, өнөөдөр сүүлд суусан нөхөр Антуан Арногийн хамтаар аз жаргалтай амьдарч байна. Наталья Водянова өөрийн инстаграм хуудсан дээрээ нөхөр Антуан болон том хүү Лукастайгаа хамт байгаа зургаа тавьжээ. Нэртэй зурагчин Чарльз Томпсоны авсан нэртэй моделийн гэр бүлийн зурган дээр Наталья 5 хүүхдийн ээж гэлтгүй, гуалиг биетэй хэвээр байгаа нь тодорхой харагдаж байна.

Тэрээр зурган дээр ретро-бикини, богино шорттой өмсч, биеийн галбир нь тодхон харагдаж байжээ. Наталья Водяновагийн будаг шунхгүй, энгийн байдал нь түүнийг яг л 20 настай бүсгүй шиг л харагдуулж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө