Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ПИППА МИДЛТОНЫ ХҮҮГИЙН НЭР ТОДОРХОЙ БОЛЖЭЭ

  Б.Оюун 2018-11-13 387

Их Британийн ханхүү Уильям, түүний эхнэр Кейт Мидлтон нар нагац ах, эгч болоод удаагүй байгаа. Кембрижийн ахайтны дүү Пиппа Мидлтон өнгөрсөн сарын дундуур ээж болж, анхныхаа хүүг төрүүлсэн. Тэгвэл Пиппа болон түүний нөхөр Жеймс Мэтьюс нар шинээр мэндэлсэн хүүгээ загалмайлах хүртэл нэрийг нь олон нийтээс нууцлаад байжээ.

Тэгвэл Daily Mirror сэтгүүлд бичсэнээр Пиппа, Мэтьюс нар хорвоод мэндэлсэн хүүгээ Артур Майкл Уильям гэх нэр өгсөн байна. Ингэхдээ Майкл гэх нэр нь Пиппагийн эцэг болоод Жеймсын ахынх нь нэр бол, Артур гэх нэр нь Кейт, Уильям нарын дунд хүүгийн нэртэй адил байгаа юм.

Тэгвэл Уильям гэх нэр хэнийх байж болох нь ойлгомжтой. Магадгүй залуу эцэг эх өөрийн хүүгийн загалмайлсан эцгээр ханхүү Уильямыг сонгосон юм болов уу?

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө