Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УДЭТ-ЫН 2018-2019 ОНЫ ҮЗВЭРИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ АМЕРИКИЙН АЛДАРТ ЗОХИОЛЧ К.ЛЮДВИГИЙН "ОДДЫН ӨВЧИН" ИНЭЭДМИЙН ЖҮЖГЭЭР НЭЭЖ БАЙНА

  С.Золбоо 2018-11-16 310

Театрын урлагийн бурхдууд чуулж, үзэгчдэд олон сайхан бүтээл өргөн баридаг Улсын Драмын Эрдмийн Театрын залуу жүжигчид өөрсдийн ур чадварыг үзэгч олонд гайхуулж байгаа сурагтай. Драмын театрын  2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтээ Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "Оддын Өвчин" инээдмийн жүжгээр хөшгөө нээлээ.

Й

Улсын Драмын Эрдмийн Театр-н зураг.

Жүжгийг найруулагч Ч.Түвшин тавьсан бол гол дүрд Э.Тодгэрэл, Г.Алтангэрэл , Б.Золжаргал зэрэг залуу уран бүтээлчид тоглож байгаа гэнэ.

Улсын Драмын Эрдмийн Театр-н зураг.

Босго өндөр гэгддэг их театрын залуу уран бүтээлчид театрын бурхдуудаас чамгүй олон зүйл сурч, жүжиглэх ур чадвар маш сайн байгааг танхимд цугласан үзэгчид болон алтан үеийн жүжигчид жиг жуг ярилцаж байгаа харагдана лээ. Их театрын алтан тайзыг эзэгнэж байгаа залуу уран бүтээлчид жүжгээ хоёр сар гаруй хугацаанд бэлдсэн гэнэ. Монголын театрын урлагт энэ жилээс залуу үе хүч түрэн орж иржээ. Эзэмшсэн мэргэжил, үзэгчдийнхээ төлөө залуус байгаа бүхнээ зориулж байгаа сурагтай.  

Улсын Драмын Эрдмийн Театр-н зураг.

 

Улсын Драмын Эрдмийн Театр-н зураг.

Улсын Драмын Эрдмийн Театр-н зураг.

Улсын Драмын Эрдмийн Театр-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө