Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХАР БААСАН ГАРАГИЙН ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА ЭХЭЛЖЭЭ

  Б.Оюун 2018-11-23 1108

 Зул сар, шинэ жилийн баяр болоход ердөө сар гаруйн хугацаа үлдээд байна. Тэгвэл хүн бүрийн хүсэн хүлээдэг энэ баярын өмнө хаа сайгүй хямдралтай худалдаа эхэлдэг. Эрх чөлөөний оронд 11-р сарын сүүлийн долоо хоногийн баасан гарагт уламжлалт зул сарын баярын хямралтай худалдаа буюу Black Friday-г зохион байгуулдаг.

Америкт талархлын баярын маргааш болдог уламжлалт хар баасан гараг буюу жилд ганц тохиох их хямдралын өдрийг зөвхөн Эрх чөлөөний орон төдийгүй дэлхийн улс орон бүрт зохион байгуулах болсон. Манай оронд ч гэсэн энэхүү хямдралын өдрийг зохион байгуулаад хэдэн жилийн нүүр үзэж байгаа юм.

Black Friday буюу хар баасан гараг гэж нэрлэгддэг уламжлалт хямдралтай худалдаа өнөөдөр зөвхөн Америк төдийгүй мөн дэлхийн бусад улс орнуудад ч болж байна. Хүмүүс дэлгүүрээс хямдралтай үнээр хүссэн бүхнээ худалдан авахаар зул сарын баярын хямдралыг тэсэн ядан хүлээдэг. Чухам энэ үеэр хүмүүс хүсэн хүлээсэн зүйлсээ худалдан авахаас гадна ирэх зул сарын баяраар гэр бүл, найз нөхөд, ойр дотныхндоо бэлэглэх бэлгээ ч давхар бэлддэг юм.

Энэ үеэр дэлгүүрийн лангуун дээрх бараа бүтээгдэхүүн бараг 90% болтлоо үнээ буулгадаг. Хувцас хунар, цахилгаан бараа гээд ер нь хүссэн бүхнээ энэ л үед хямдралтай үнээр авдаг байна. Заримдаа уламжлалт хямдралтай худалдаа хүний сэтгэхүйгээр тоглох нь бий. Хүмүүс хямд үнэд хууртан өөртөө хэрэггүй зүйлсийг ч худалдан авч, хураах нь байдаг юм.  

Image result for Black Friday: An American Holiday

Сүүлийн жилүүдэд хар баасан гаригийн худалдааг зөвхөн дэлгүүр хоршоо төдийгүй мөн худалдааны онлайн захиалгын компаниуд ч давхар зохион байгуулах болсон.  Тиймээс энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт хамгийн завгүй хүмүүс нь худалдааны салбарынхан болон хувирдаг. Гэхдээ худалдан авагчид онлайнаар захиалга өгч, түүнийгээ хүлээн цаг алдахын оронд шууд л дэлгүүрт биечлэн очиж, шууд худалдаа хийхийг хүсдэг учраас энэ өдөр дэлгүүрийн ачаалал буурахгүй хэвээр байгаа юм. Мэдээж хэрэг хэн эрт очсонд нь илүү сонголттой учраас хүмүүс өглөө эртлэн, бүр зарим нь урд шөнө нь очиж хонон жилд ганц тохиох хямдралтай худалдааг хүлээдэг байна

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө