Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЭЦЭГ БУШИЙН НОХОЙ ЭЗНЭЭ ХАМГААЛАН ХЭВТСЭЭР

  Б.Оюун 2018-12-04 5182

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Буш 11-р сарын 30-нд Техас дахь гэртээ 94 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.

Жорж Бушийг таалал төгссөний дараа түүний үнэнч анд, Салли нэртэй нохой нь эзнээсээ нэг алхам ч холдохыг хүсэхгүй байсаар, сүүлийн мөчийг нь хүртэл түүний авсыг хамгаалан хэвтсээр байгаа юм.

“Эзнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүллээ” гэж эзнийхээ авсыг сахин хэвтэх нохойных нь зургийг Бушийн гэр бүлийнхэний албаны төлөөлөгч Жим Макграт өөрийн твиттер хуудсан дээрээ бичиж байрлуулжээ.
Салли эзнээ амьдралынх нь сүүлийн мөчийг хүртэл дагалдан, хажуу дэргэд нь байжээ. Саллиг экс ерөнхийлөгчид өдөр тутмынх нь ажил туслалцуулах зорилгоор America's VetDogs байгууллагаас өгч байсан гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө