Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

FORBES: АНГЕЛА МЕРКЕЛЬ 2018 ОНЫ ХАМГИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ЭМЭГТЭЙГЭЭР НЭРЛЭГДЖЭЭ

  Б.Оюун 2018-12-05 240

Америкийн Forbes сэтгүүл уламжлал ёсоор улиран өнгөрч байгаа оны хамгийн нэр нөлөө бүхий эмэгтэйчүүдийг шалгаруулан нэрлэжээ. Forbes сэтгүүлийн 2018 оны дэлхийн шилдэг 100 эмэгтэйн жагсаалтыг ХБНГУ-ын канцлер Ангела Меркель тэргүүлсэн байна.

Ангела Меркель дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий эмэгтэйн жагсаалтыг нэг бус удаа тэргүүлж байсан юм. Жагсаалтын 2-рт Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй орж, түүний араас ОУВС-ийн тэргүүн, хатагтай Кристин Лагард бичигджээ. Түүнчлэн Forbes сэтгүүлийн жагсаалтад Их Британийн хатан хаан 2-р Элизабет 23-т, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп 24-т, БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жинпины эхнэр Пэн Лиюань 65-д гэхчлэн олон нэрс багтсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө