Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Селена Гомес instagram- даа эргэн ирлээ

  Б.Оюун 2018-12-21 1408

Дуучин Селена Гомес сүүлийн бараг 3 сарын туршид Instagram дахь хуудсан дээрээ шинэ зураг, stories нэмээгүй. Энэ нь түүний шүтэн бишрэгчдийг гайхахад хүргэж байсан ч удаан хүлээлгэсэн зургаа сая тавьсан байна. Селена Instagram хуудсан дээрээ найз нөхөдтэйгээ ууланд, цана чаргаар гулган цагийг зугаатай өнгөрүүлж байгаа зургаа оруулжээ. 

Селена Гомес хамгийн сүүлд өнгөрсөн 9-р сарын 24-нд пост оруулж, “би хэсэг зуур олон нийтийн цахим сүлжээнээс завсарлага авч байна” гэж бичсэн юм.

Үүний дараагаар өнгөрсөн 10-р сард дуучин бүсгүй сэтгэлзүйн дарамтад орж, стресс ядаргаанд орон эмчилгээ хийлгэж, зөвхөн ойр дотныхоо хүмүүстэй л харьцаж байжээ. Үүнийг нь шар хэвлэлүүд Жастин Бибераас салсандаа харамсч, түүнийг шинэ найз бүсгүйтэй болсонд нь сэтгэлээр унасан гэж тайлбарлан бичиж байсан юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө