Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Наоми Кэмпбелл парикаар далдалдаг жинхэнэ үсээ харуулжээ

  Б.Оюун 2018-12-25 1937

Загвар өмсөгч Наоми Кэмпбелл үргэлж хиймэл үс зүүж явдаг. Тэгвэл түүний энэ хиймэл үсэн дор нуугдаж байдаг өөрийнх нь жинхэнэ үс ямар болохыг саяхан Наоми олонд харуулжээ.

Тэрээр өөрийн Instagram хуудсан дээрээ зургаа оруулсан байна. Зурган дээрээс Наомигийн үс маш их шингэрч, хуйх нь харагдан, үсээ туг туг болгон арагш нь сүлжсэн нь тодхон харагдаж байна.

Наоми Кэмпбелл олны дунд үргэлж хиймэл үс зүүдгийг бүгд мэднэ. Тэрээр жилийн өмнө Evening Standart сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэргэжлийн онцлогоос шалтгаалан үргэлж үсээ янзлуулдаг, мөн үс залгадаг байсан учраас үс нь муудаж, ихээр унаж, шингэрсэн гэж ярьж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө