Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Трамп, Мелания нар өвөрмөц аргаар баярын мэндчилгээ хүргэжээ

  Б.Оюун 2018-12-26 881

Католик шашны зул сарын баяраар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гэргий Меланиягийн хамтаар Цагаан ордноос хүүхэд багачуудад хандан зул сарын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

АНУ-ын төрийн тэргүүн, тэргүүн хатагтай нарын хувьд Цагаан ордноос хүүхдүүдтэй утсаар ярьж, тэдэнд зул сарын мэндчилгээ дэвшүүлснээс гадна Санта Клаусын яваа замыг тодотгож, тэдэнд бэлэг нь цагтаа хүрнэ гэж итгэж найдаж байгаагаа хэлж, тун өвөрмөц маягаар баярын мэндчилгээ хүргэсэн байна. Трамп, Мелания нар ийнхүү хүүхэд багачуудтай утсаар ярьж баяр хүргэдэг уламжлал түүнийг Цагаан ордныг тэргүүлснээс хойш тогтжээ.

Цагаан ордны эзэд энэ жилийн зул сарын баяраар улсынхаа ард иргэд, тэр дундаа бяцхан иргэддээ илүү анхаарал тавьж, баярын мэндчилгээ хүргэхийг зорьсон байна. Цагаан ордноос танилцуулсан албаны зураг сэлт дээр Трамп Мелания хоёр шинэ жилийн гоёмсог гацуур модны дор сууцгаан, гартаа утас барьж, хүүхэд багачууд руу ярин зул сарын мэндчилгээ хүргэж байгаа дүр зураг буужээ.

Тэгвэл энэ жилийн зул сарын баяраар ерөнхийлөгч Трамп хүүхэд багачуудтай утсаар ярилцахдаа ихэд хайнга хандаж, бяцхан хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг үл хүндэтгэсэнд бурууджээ.

Учир нь Цагаан ордны тэргүүн 7 настай нэгэн хүүтэй утсаар ярилцах үеэрээ түүнээс одоо болтол Санта байдаг гэдэгт итгэдэг хэрэг үү? гэж асуусан байна. Трамп Санта байдагт зөвхөн бяцхан хүүхдүүд л итгэдэг, чи бол 7 нас хүрсэн том залуу шүү дээ гэж ярьсныг нь энэхүү яриаг сонссон хүн бүр шүүмжилсэн байна. Хэрвээ хүсвэл томчууд ч зул сарын баярын ид шид, Санта байдагт итгэж болно гэж хүмүүс ундууцсан байна.

Image result for Trump tells 7-year-old child that believing in Santa at his age is ‘marginal’АНУ-ын тэргүүн болон тэргүүн хатагтай зул сарын баярыг угтаж “NORAD Сантаг дагаж байна” нэртэй ажиллагааны хүрээнд цас мөсний орны ид шидтэн Санта өвөө хаана явааг хүүхэд багачуудад хэлж өгөх зорилгоор ийнхүү утсаар холбогдож байжээ. Энэ арга хэмжээг Америкийн агаарын сансрын цэргийн хүчин 1955 оноос эхлэн явуулсаар иржээ. Тухайн онд нэгэн сурталчилгааны рекламан дээр Сантатай холбогдох утсыг андуурч бичин, энэхүү албаны утсыг бичсэнээс маш олон хүүхэд утсаар ярьж, Санта өвөөг хаана явааг, түүн дээр хэзээ ирэхийг нь  хэлж өгөхийг хүссэн байна. Эндээс үүдэн Америкийн агаарын сансрын цэргийн хүчин жил бүрийн зул сарын баяраар шуурхай утас ажиллуулж, сансрын хиймэл дагуулаас Санта өвөөгийн яваа замыг даган, хүүхэд багачуудад Санта өвөө хаана явааг, хэзээ ирэхийг нь хэлж өгдөг уламжлал тогтжээ.

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө