Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Леди Гага “Алтан Бөмбөрцөг” наадмаас шагнал хүртлээ

  Б.Оюун 2019-01-07 729

АНУ-ын Лос Анжеес хотноо болж байгаа “Алтан бөмбөрцөг” кино наадмын анхаарлыг энэ жил хамгийн ихээр татаж байгаа уран бүтээлүүдийн дотор жүжигчин Брэдли Куперын анх удаа өөрийгөө найруулагчийн хувиар сорьсон “Од төрсөн нь” кино багтаж байна.

Нийтдээ 5 номинаид нэр дэвшээд байгаа энэ кинонд өөрийн гэсэн өвөрмөц донж маягтай дуучин Леди Гага тоглож, тэрээр “Алтан бөмбөрцөг” кино наадмаас “киноны шилдэг дуу” гэсэн төрөлд өөрийн Shallow дуугаараа шагнал хүртээд байна. Дуучин бүсгүй энэ жилийн “Алтан бөмбөрцөг”-т мөн “шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналд нэр дэвшжээ.

Леди Гага энэ кинонд карьераа эхлүүлэхээр зорьж яваа залуу дуучин Элли гэх бүсгүйн дүрийг бүтээж, түүнд Жексон Мейн (Брэдли Купер) гэх хөгжимчин залуу тусалж байгаа тухай өгүүлдэг байна. Нийтдээ кинонд 34 дуу бүтээл эгшиглэж байгааг Купер, Гага нар дуулж амьдруулжээ. Энэ кинонд багтаж “Алтан бөмбөрцөг” хүртсэн Shallow дууг YouTube дээр 24,5 сая хүн үзжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө