Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хий үзэгдэлтэй байшинг 6 сая фунтээр худалдан авчээ

  Б.Оюун 2019-01-08 2367

Дэлхийд нэртэй Их Британийн телевизийн хөтлөгч, сүлжээ рестораны эзэн Жейми Оливер 16-р зууны эртний цайз худалдан авчээ. Ингэхдээ Оливер эртний цайз ихэд үнэтэй зарагдсаныг ч тоогоогүй, цайзад хий үзэгдлүүд амьдардаг гэх дам яриаг ч тоогоогүй байна.

Английн хатан Элизабетын үед 1570-аад онд Сассекс мужид баригдсан шаргал хүрэн туйпуун цайз 1700 оноос эхлэн өнөөдрийг хүртэл эртний аристократ гэр бүлийн өмч байсаар иржээ.

Тэгвэл 70 га эзэмшил газар бүхий энэхүү үл хөдлөх хөрөнгийг Жейми Оливер 6 сая фунт стерлингээр худалдан авсан байна.
Эртний цамхагийн өмнөх эзэд байшинд хий үзэгдлүүд амьдардаг гэдэгт итгэдэг, хүүхдийн өрөөнд байнга шахуу хий үзэгдэл тэнүүчлэн эд юмсын байрыг өөрчлөн, цайзын өрөө тасалгаанд байнга дуу чимээ гарч, хэн нэгэн хамт байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.
Гэсэн ч Жейми энэ бүхнийг тоолгүйгээр эртний цайзыг худалдан авсан байна.

Особянк Джейми Оливера

дом Джейми Оливера

Дом Джейми Оливера

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө