Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Брэд Питт, Шарлиз Терон нар болзож байгаа юу?

  Б.Оюун 2019-01-21 1090

Барууны хэвлэлүүдэд Холливудын нэртэй жүжигчин Брэд Питт болон Шарлиз Терон нарыг болзож эхэлсэн талаар бичиж байна. Холливудын сайхан бүсгүй Анжелина Жолигоос дуулиан шуугиантай салснаас нь хойш Брэд Питтыг олон сайхан бүсгүйчүүдтэй нэр холбох болсон.

Тэгвэл The Sun сонинд нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж 43 настай Шарлиз Терон болон 55 настай Брэд Питт нарыг саяхнаас дотно харилцах болж, нууцаар болзож байгаа талаар мэдээлжээ.

Тэд өнгөрсөн онд дэлгэцнээ гарсан “Бил-стрит ярьж чаддаг байсан бол” нэртэй кинон дээр хамтран ажилласнаасаа хойш учиртай болсон гэнэ. Тэд киноныхоо нээлтийн арга хэмжээн дээр үнэхээр олны нүдэн дээр хоорондоо сээтэн хаяж, их л дотно харилцаж байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө