Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Монгол улсын иргэд Өмнөд Америкийн долоон улсад визгүй зорчих боломжтой боллоо

  Д.Отгонсүрэн 2019-01-23 2236

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр боллоо. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийг танилцуулж байна. 

-  Өнгөрсөн онд Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д 15550 иргэн санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргасан байна. 14557 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн дүн гарчээ. Иргэд ихэвчлэн төрийн бодлого, шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж үйлчилгээ, төсвийн талаар байр сууриа илэрхийлснээс гадна санхүүгийн дэмжлэг хүсч хандсан байна.

-  2018 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд иргэдээс 2512 өргөдөл, гомдол, санал, хүсэлт иржээ. Үүний 2408 /95,8 хувь/-ыг нь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд 10013 өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авч 9744 /97,3 хувь/-ийг нь хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ.

-Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын төслийг зарчмын хувьд зөвшөөрч, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт олголоо. 

-  Монгол-Лаос, Монгол-Унгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үр дүнг сайшааж, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан ажиллахаар болов.

-  Мал, амьтны хяналтгүй, эмх замбараагүй шилжилт хөдөлгөөнийг хяналтад авах зорилгоор “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад авах журам”, “Отор, нүүдлийн зорилгоор аймаг дамжиж мал туух тууврын замын чиглэл”, “Мах бэлтгэлийн зорилгоор аймаг дамжиж туух тууврын замын чиглэл”-ийг батлав.

-   “Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Эквадор Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг”-ийг батлав.

Ингэснээр хоёр улсын иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй, түүний дотор  манай иргэд Өмнөд Америкийн долоон улсад визгүй зорчих боломжтой боллоо. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө