Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Мөнхийн сан”-ийн шагналын эзэд тодорлоо

  Ш.Бат-Эрдэнэ 2019-02-02 1041

 МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Гончигсүрэнгийн Адъяа, үйлдвэрлэл үйлдвэрчний эвлэлийн холбооны ахмад ажилтан Лүндэнгийн Дамдин, Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны ахмад ажилтан Сорогдонгын Намнансүрэн, Барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбооны нягтлан бодогч Нямын Таня зэрэг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд идэвхи зүтгэлтэй ажилласан ахмад ажилтангууд эрхэм хүндтэй шагналаар өнөөдөр шагнагдлаа.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн З.Гончигжав Мөнхийн сан байгуулах санаачилга гаргажээ. Мөн Энэ сангаараа дамжуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг шагнаж урамшуулахаар болсон юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө