Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Шинэ "Жульетта"-тай сонгодог жүжиг 130 дах удаагийн тоглолтоо хүргэнэ

  Д.Отгонсүрэн 2019-02-11 827

Хагас мянганы тэртээд бичигдэж, зуун зууны туршид хүн төрөлхтний аугаа их хайр сэтгэлийн билэг тэмдэг болон мөнхөрч хэн бүхний зүрх сэтгэлийг эзэмдэгч У.Шекспирийн алдарт “Ромео & Жульетта” сонгодог жүжиг 130 дах удаагийн тоглолтоо толилуулах гэж байна. 

Дэлхий дахинаа өдийг хүртэл олон зуун хэл дээр тавигдаж буй энэхүү сонгодог жүжиг хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон ба жаргалын туйлыг дахин тунгаах бодлуудыг бэлэглэж, хайрлах хайрлуулах хувь тавьлантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлэх гэнэ. Жүжгийн гол дүр буюу дурлалт Жульеттад энэ удаа шинэ залуу жүжигчин тоглож байгаагаараа онцлогтой. 

Гол дүрд: 
Ромео Б.Шинэбаяр /CТА/
Жульетта Т.Анхзул /УДЭТеатрын тайзнаа анх удаа/
Меркуцио Э.Тодгэрэл /СТА/
Бенволио Б.Золжаргал 
Тибальт Г.Алтангэрэл /СТА/
Өрлөг эх Ж.Оюундарь /МУГЖ/

Тоглолт энэ сарын 14-17-ны өдрүүдэд тоглох ажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө