Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Францад шар хантаазтнууд дахин жагсав

  М.Даваадулам 2019-02-18 464

Франц улсад шар хантаазтнуудын эсэргүүцлийн жагсаал өнөөдрийг хир намжихгүй байна. Өнгөрсөн бямба гарагт болсон жагсаалд улс даяар 40 мянга гаруй хүн оролцжээ. Эсэргүүцлийн арга хэмжээ эхлүүлснээс хойш гурван сарын хугацаа өнгөрсөн байна. Гурван сайрын ойн дээр Парис хотод л гэхэд 1500 гаруй жагсагч цугласан гэж “Франс Пресс” мэдээллээ.

 Франц улсад 11-р сарын дундаас эхлэн сарын туршид “шар хантаазтангууд” жагссан. Шатахууны үнэ өдөр ирэх тутам нэмэгдэж, ард иргэдийн амьдрал ахуй доройтсон, татвар нэмж байгаа нь нийгмийн дундаж давхаргад хүндээр тусч байгааг тэд эсэргүүцсэн. Бямба гараг бүрт эсэргүүцлийн жагсаал хийсэн. Францын Засгийн газар энэ онд шатахууны үнэ нэмэхээ зогсоож, харин ч цалингийн доод хэмжээ болон тэтгэвэр, тэтгэмж нэмэхээр шийдвэрлэсэн. Гэсэн ч энэ нь жагсагчдыг зогсоосонгүй. Гурав дахь сардаа ийнхүү жагсаж байна.

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон удаа дараагийн эсэргүүцлийн жагсаалын дараа 12-р сарын 10-ны өдөр анх удаа мэдэгдэл хийж байсан. Францын Төрийн тэргүүн улс оронд нь нийгэм, эдийн засгийн онцгой байдал үүсээд байгааг онцлоод, энэ бүхнийг намжааж, шийдвэрлэхийн тулд татварыг хурдацтай бууруулж, зарлагаа зөвхөн танах бус, зөв зохистой удирдах болно гэсэн. Франц улсад гүн өөрчлөлт шинэчлэлт шаардлагатай байгаа, үүний тулд ажилгүй иргэдэд тэтгэмж олгох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг шаардлагатай гэж үзжээ. Юуны түрүүнд ирэх 2019 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сарын 100 еврогоор нэмэгдүүлнэ. Мөн илүү цагийн хөдөлмөрийн хөлсөнд татвар оногдуулахгүй байхаар Францын Засгийн газар шийдвэрлээд байна. Гэхдээ баячуудын татварыг нэмэх шаардлагыг Парис хүлээн аваагүй.  

Францад энэ эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр 10 хүн амь эрсэдсэн, 3,000 орчим хүн бэртсэн, тэдгээрийн 1,000 гаруй нь цагдаагийн алба хаагч. Эмх замбараагүй байдал өдүүлсэн хэргээр 2,300 гаруй хүнийг баривчилжээ. Гэхдээ өнөөдөр ч “шар хантаазтангуудын” хөдөлгөөн намжаагүй байна. Мөн жагсаал улс орны эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгааг Францын Засгийн газраас онцолж байгаа юм.

Франц улсад эхэлсэн шар хантаазтангуудын жагсаал, эсэргүүцэл хөрш зэргэлдээх бусад оронд ч тархсан. Бельги, Нидерланд, Итали болон Герман улсад энэ сард эсэргүүцлийн арга хэмжээ боллоо. Хэрэв тухайн орны эрх баригчид яаралтай арга хэмжээ авахгүй бол, “шар уурсал” Европ даяар тархаж магадгүй гэж шинжээчид болгоомжилж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө