Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"Гурван Маа"-гийн Сүүн Аялгуу тоглолт болно

  С.Золбоо 2019-03-01 1106

Нийтийн дууны урлагт хоолойн чадал, стиль имижээрээ аргагүй ялгарч чаддаг МУГЖ дуучин Болормаа, СТА Оюумаа, Дэлгэрмаа нар хамтарсан шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа. Тэд Монгол ардын дууны цоморлогоос бүрдсэн дуугаа аль хэдийнээ дүрсжүүлээд амжжээ. Бүсгүйчүүдийг магтан дуулсан шинэ клипний зураг авалт болон хөгжмийн найруулга гээд бүх зүйл нь шинэлэг болсон гэдгийг уран бүтээлчид ярьж байна.  

Шинэ уран бүтээлээс гадна олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Сүүн аялгуу” нэртэй хамтарсан хоёр дахь тоглолтоо энэ сарын 7, 9-нд Corporate Convention Centre-ийн  концертын их танхимд тоглохоор бэлтгэл ажлаа хангаад дуусчээ.

2012 онд анхны  хамтарсан тоглолтоо хийж байсан туршлагатай дуучид энэ удаа өөрсдийн мэргэжлийн ур чадварыг түлхүү харуулахаар зорьжээ. Тухайлбал дуучин Оюумаа Ардын дуу харин Болормаа, Дэлгэрмаа нар дуурийн дуу дуулахаар болсон гэнэ шүү.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө