Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Женнифер Лопес, Алекс Родригес нар албан ёсоор сүй тавьжээ

  Б.Оюун 2019-03-18 1178

Дуучин Женнифер Лопес, түүний дурлалт залуу Алекс Родригес нар албан ёсоор сүй тавьжээ. Болзож эхлээд олон аз жаргалтай мөчийг хамтдаа өнгөрүүлээд байгаа хосууд сая л албан ёсоор сүй тавьснаа зарласан юм. Тэдний сүй тавьсан сургаар шар хэвлэлүүд Жей Ло болон Алекс нарын хуримын тов хэзээ бол хэмээн чих тавьцгааж байна.

Ямартаа ч хосууд сүй тавьсан баяраа тэмдэглэн, сүйт хосуудын хувиар анхныхаа болзоонд явжээ. Тэд өнгөрсөн амралтын өдрийг Нью Йоркод өнгөрүүлж, хамтдаа Carbone нэртэй Итали ресторанд зоог барин болзсон байна. Тэд энэ үеэрээ ихэд аз жаргалтай харагдаж, Жей Ло сүйт залуудаа улам бүр татагдан, дурлалдаа умбаж байгаа нь илэрхий байжээ.

Алекс Родригес энэ сарын 9-нд Багамын арлуудад амарч байхдаа Жей Ло-д түүнтэй гэрлэх санал тавьж, сүй тавьсан байна. Хосууд энэхүү аз жаргалтай мөчөө харуулсан зургаа Instagram дээрээ байрлуулан, сүйн бөгжөө ч гайхуулаад амжсан юм.

Дженнифер Лопес и Алекс Родригес на первом свидании после помолвки (фото 2)

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө