Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Жей Ло, Алекс Родригес нар хамтдаа сурталчилгаанд зураг авхуулжээ

  Б.Оюун 2019-03-25 496

Дуучин, жүжигчин Женнифер Лопес, түүний сүйт залуу Алекс Родригес нар хамтдаа Quay Australia нүдний шилний брэндийн сурталчилгааны зураг авалтад оролцжээ. Сүй тавиад удаагүй байгаа хосууд ажил амьдралдаа үргэлж хамтдаа, бие биенээ дэмждэг болохоо үүгээр нотолсон байна.

Бейсболын тамирчин Алекс Родригес болон дуучин, жүжигчин Жей Ло нар 2017 оны 3-р сараас эхлэн болзож, энэ сарын эхээр албан ёсоор сүй тавьснаа зарласан юм. Тэд сүй тавьсныхаа дараагаар Багамын арлуудад хамтдаа амарч, зугаалж, цагийг хүүхдүүдээсээ хол хоёулхнаа өнгөрүүлжээ.
Тэгвэл энэ амралтынхаа дараагаа тэд ажилдаа хамтдаа ханцуй шамлан орж, Австралийн Quay Australia брэндийн нүдний шилний загварыг танилцуулан, сурталчилгааны зураг авалтанд оролцсон байна.

Дженнифер Лопес и Алекс Родригес

Дженнифер Лопес и Алекс Родригес

Дженнифер Лопес

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө