Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Манай улсын бяцхан бүжигчид олон улсын бүжгийн тэмцээнээс гранпритай ирлээ

  Т.Бадамханд 2019-04-10 1080

Олон улсын 500 орчим бүжигчнээс авьяас чадвараараа онцгойрон цойлж Гранпри хүртэж чадсан бяцхан бүжигчид эх орондоо иржээ. Олон улсад эх орныхоо нэрийг гаргасан 40 гаруй бүжигчин хүүхдийн гаргасан амжилтийг шар хуудас толилуулж байна.

 БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Guru Art Well” олон улсын бүжгийн тэмцээнээс манай улсын бяцхан бүжигчид гран при болон дэд байрын шагналыг нь түүгээд ирсэн сурагтай. Зөвхөн Ази төдийгүй Европын орнуудын олон баг тамирчид оролцсон тус тэмцээний өрсөлдөгчид чангахан байсан гэдгийг тэмцээний ялагчид ярьжээ. Хатуухан өрсөлдөгчидтэй таарсан ч аваргыг нь аваад ирсэн тэд тун бахархалтайгаар эх орондоо ирж өөрсдийн авьяасыг онгоцны буудалд цугласан олонд үзүүлсэн гэнэ шүү. Тэдний бүжиглэхийг харсан иргэд нисэхээ мартан бахдан биширч, алга ташин баяр хүргэсэн сурагтай. Чөлөөт цагаа зөв зохистой ашиглах, зорьсон зорилгынхоо төлөө хичээл зүтгэлээ гаргахад ямар амжилтанд хүрч болдгийг Шавь цогцолбор сургуулиас оролцсон 40 гаруй хүүхэд харуулж чадлаа. Тэмцээнд амжилт гаргасан хүүхэд бүрт хотын дарга өөрийн биеэр баяр хүргэж, хүлээн авч уулзана гэж албаны хүнээрээ дамжуулсан сурагтай.  3 багийн буюу “Хөх толбот”, “Суран жолоо”, “Сувдан хөлс”, “Төвөргөөн” гэх хамтлагын 40 гаруй хүүхдийг дасгалжуулан бүжгийн урлагийг зааж сургасан тэдний багш болон бүжиг дэглээч Ч.Бямбадорж явсан гэнэ. Олон улсын бүжгийн тэмцээнд 16 орны 500 орчим уран бүтээлч, бүжгийн хамтлаг оролцсон сурагтай. Харин хамгийн онцлог, олныг гайхшруулж чадсан нь Монгол улс байсан гэдгийг тэмцээний ялагч хүүхдүүд ам булаалдан ярьсан гэнэ шүү.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө