Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Л. Хүрэлбаатар агсны нэрэмжит өсвөрийн морин хуурчдын улсын уралдаан боллоо

  М.Ариунжаргал 2019-04-12 638

Хүүхдийн ордны морин хуурын багш СТА Лхамжавын Хүрэлбаатар агсны нэрэмжит өсвөрийн морин хуурчдын улсын уралдаан анх удаа амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд 12 аймаг долоон дүүргийн 312 сурагч, өсвөрийн морин хуурчид оролцож  шидгүүдээ тодруулсан байна.

Өсвөрийн морин хуурчдын чадварыг дээшлүүлэх, морин хуур хөгжмийг дээдлэх, өвлүүлэх зорилготой арга хэмжээг Монголын хүүхдийн ордон, морин хуурын багш нарын холбоо санаачлан зохион байгуулж байгаа юм. 

Анх удаа явагдсан өсвөрийн улсын аварга шалгаруулах морин хуурын уралдаан эхний гурван байр тодруулсан байна. Мөн дэд тусгай байрууд болон Л.Хүрэлбаатар агсны шавь нарын нэрэмжит шагнал гардууллаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө