Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ИЗНН С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шүүн тасалсан 3 шатны шүүхийн материалыг ил болгохыг шаардлаа

  Т.Бадамханд 2019-04-19 816

21 жилийн хугацаанд жинхэнэ хэрэгтэн олдоогүй гэх С.Зориг агсны хэргийг төрийн нууцаас гаргаж, үнэн мөнөөр нь шүүж өгөхийг ИЗНН-ын удирдлагууд үзэж байна. сүүлийн жилүүдэд С.Зориг агсны хэргээр улс төр хийж, өөрсдийн ашгийн төлөө ашиглаж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Тус хэрэг шийдэгдээд гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. 71 хуудас материал байгаа гэх боловч бүгд нууцын зэрэглэлд байдаг байна. тиймээс төрийн нууцын зэргэлэлээс гаргаж хэргийг шударгаар шийдвэрлэхийг ИЗНН-ын удирдлагууд хүслээ.

71 хуудас бүхий баримтуудаас 12 хуудас нь алга болсон гэх яриа бий. Цаашид бүх баримт материал алга болохгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс хэргийн материал, шоронд хилсээр орсон гэх хүмүүсийг хэрхэн дарамтласан 20 минутын бичлэг зэргийг бүгдийг нь нууцын зэрэглэлээс гаргаж олон нийтэд ил болгохыг шаардлаа.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүн таслах, анхан дунд, хяналтын шатны шүүх хуралдааны бүх материалыг ил болгохыг шаардаж, улс төрийн тэмцэл өрнүүлэхээ мэдэгдлээ. Мөн С.Зориг агсны амь насанд халдсан асуудлаар байгуулагдсан УИХ-ын түр хороо энэ асуудалд ултай суурьтай хандана гэж найдаж байгаагаа ИЗНН гаргасан мэдэгдэлдээ дурьдсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө