Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Зам тээврийн ослоор 5 хоногийн дотор 8 хүн амь насаа алджээ

  Д.Отгонсүрэн 2019-04-19 1712

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.04.15-19-ний өдрүүдэд нийт 1081 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 740 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалаа.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 2 хүний амь нас хохирч, 29 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 6 хүний амь нас хохирсон хэргийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • 2019.04.18-ны өдрийн 21 цагийн орчим БГД-ийн нутаг Ард аюушийн өргөн чөлөө, “Тэргэл” төвийн урд замд H.Porter маркийн автомашины жолооч нь явган зорчигч 48 настай, эрэгтэй С-г мөргөж амь насыг нь хохироосон,
  • 2019.04.16-ны өглөө 05 цагийн орчим Говь-Алтай аймгийн нутаг “Хасаг толгой” гэх газар шороон замд Mitsubishi Pajeroмаркийн автомашин онхолдож, жолооч Г-н амь нас хохирсон.

2019.04.15-19-ний өдрүүдэд орон нутагт бүртгэгдсэн хүний амь нас хохирсон осол, хэргийг хэлбэрээр нь үзэхэд 5 нь онхолдох хэлбэрээр, 1 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан бөгөөд 4 осол нь автомашинаар, 2 осол нь мотоциклоор үйлдэгдсэн байна. 

Огцом эргэлт дээр хурд хэтрүүлж явах нь автомашин замаас гарч осолд орох гол шалтгаан болдог бөгөөд автомашины тогтворжилт алдагддаг. Иймд зам тахиралсан болон огцом эргэлттэй замд хурдыг аюулгүй байхаар сонгох хэрэгтэй. 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 15 осол, мөргөлдөх хэлбэрээр 28 осол, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 8 осол тус тус гарсан.

Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 170жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажиллав.

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 7,8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 7 хувиар, нас барсан хүн 3дахин өсч, гэмтсэн хүн болон явган зорчигч мөргөж гэмтээх, мөргөлдөх хэлбэрээр гарсан осолтус тус 6 хувиар буурсан байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө