Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нотариатын үйлчилгээ эрхлэгч нь хуульч байх ёстой гэсэн шаардлага тавьсан хуулийн төслийг хэлэлцлээ

  М.Ариунжаргал 2019-04-19 632

Засгийн газраас нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн үндсэн таван өөрчлөлтийг багтаасан хуулийн төслийг өргөн барьжээ. Үүнд нотариатын үйлчилгээ эрхлэгч нь төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж, иргэний бичиг баримт гэрчлэн, хүний өмч хөрөнгөтэй холбогддог тул хуульч байх шаардлага тавьж байгаа юм байна.

Мөн нотариатыг цахимжуулж хүнд суртлыг багасгах, шинэ төрлийн нотариатын үйлдэл бий болгох, нотариатч нарыг давтан сургалтад хамруулж, төлбөрийн баримт олгох зэрэг заалтууд багтжээ. 

 Өнөөдрийн байдлаар нотариатын үйлчилгээ үзүүлэх 317 тойрог байдгаас 300 нотариат зөвшөөрөл авсан байна. Гэвч авсан зөвшөөрлөө нөөцлөн өөр үйл ажиллагаа эрхэлж иргэдийн нотариатын үйлчилгээ авах эрхийг зөрчиж байгааг албаны хүн онцолж байна.

Харин нотариатч нь төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байгаа тул үйлчилгээ эрхэлсэн төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгохгүй байхаар хуульд тусгажээ. Гэхдээ иргэнд үйлчилгээ үзүүлсэн төлбөрийн баримт олгодог байхаар зохицуулсан байна 

Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөөр нотариатчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, зарим төрлийн үйлчилгээг нарийвчлах хэд хэдэн заалтууд багтжээ. Ийнхүү хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө