Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Туркэд сураггүй алга болсон сэтгүүлчийг хайх ажил үргэлжилж байна

  Б.Оюун 2019-05-15 795

Туркэд Анадолу мэдээллийн агентлагийн сэтгүүлч Абдулькадир Нишажи ажил үүргээ гүйцэтгэж яваад осолдон, гүн хавцал руу унаж, сураггүй болжээ. Тэрээр Туркийн Соганлы уулын бүсэд Байбурт-Трабзон дахь замын цэвэрлэгээ арчилгааны талаар мэдээ сурвалжлага бэлтгэж байгаад золгүй байдлаар гүн жалга, хавцал руу унасан байна.

 Хэрэг явдал сэтгүүлчийг мэдээ сурвалжлагаа бэлтгэн явж байх үед болсон байна. Түүнийг замын дэргэдэх Деребаши дахь тавцан дээр зогсч байхад нь хэсэг хад хагаран доош унаж, дээр нь зогсч байсан сэтгүүлч хальтиран хавцал руу унасан байна. Сэтгүүлчийн осолдсон, сураггүй алга болсон газарт аврах болон эрлийн ажил хийгдэж эхлээд байгаа юм. Туркийн онцгой байдлын албаныхан, мөн аврах-эрэн сурвалжлах албаныхан эрэл хайгуулын ажлыг хамтдаа гүйцэтгэж байна. Түүнчлэн тэдэнтэй цагдаа хүчнийхэн ч мөн нэгдэн, сэтгүүлчийн унасан хавцал руу хамт буужээ. Нийтдээ аврах-эрэн хайх ажиллагаанд 100-аад хүн оролцож байна. Гэвч тэдний ажилд уулын хавцлын доор урсах түргэн урсгалтай гол ихээхэн саад бэрхшээл учруулж байгаа юм. Тиймээс аврагчид хавцлын орчмыг дроны тусламжтай самнаж байна. Соганлы уулын бүсийн Деребаши гэх энэ газар нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий, дэлхийн хамгийн аюултай зам дээгүүр нь явдаг газарт тооцогддог юм. Энэ газар нь далайн түвшнээс дээш 3,500 метрийн өндөрт байдаг гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө