Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шанхайн үнэт эдлэлийн үзэсгэлэн яармаг нээгджээ

  Б.Оюун 2019-05-17 465

Хятадын Шанхай хотноо олон улсын үнэт эдлэлийн үзэсгэлэн яармаг үүд хаалгаа нээжээ. Жил бүр уламжлал болон зохиогддог энэхүү арга хэмжээнд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс үнэт эдлэл сонирхогчид, мөн үнэт эдлэлийн зах зээл дээр ажилладаг компаниудын төлөөлөл ирсэн байна.

Шанхайн олон улсын үнэт эдлэлийн үзэсгэлэн яармагийн үеэр үнэт эдлэлийн цоо шинэ загвар хийц, чиг хандлагыг тодорхойлсон эд зүйлсийг дэлгэн тавьснаас гадна үнэт чулуу, байгалийн засаагүй үнэт чулууг дэлгэжээ. Шанхайн үзэсгэлэн яармагт Ази тивийн онцлогийг харуулсан үнэт эдлэлийн зүйлс ихээр тавигджээ.

Үзэсгэлэнгийн нэг танхимд Шанхайн эртний хэв маягийг харуулсан 700 гаруй шүрэн баримал сэлтийг дэлгэсэн байна. Энд тавигдсан бүтээлийг урласан дизайнер нь Шанхайн үнэт чулууны нийгэмлэгийн Юлонг дээд шагналыг хүртжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө