Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Туркэд 1919  метр урт төрийн далбаа барин жагсчээ

  Б.Оюун 2019-05-20 248

Орчин цагийн Турк улсыг үндэслэгч, үүсгэн байгуулагч гэж тооцогддог Мустафа Кемаль Ататюркийн улс төрийн замнал тэмцлээ эхлүүлсний 100 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд энэ амралтын өдрүүдэд боллоо.

 Туркэд энэ улсын анхны ерөнхийлөгч, Осман болон Туркийн шинэчлэгч, улс төрч, төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин Мустафа Кемаль Ататюркийн улс төрийн бослого тэмцлийн 100 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд болсон юм. Самсун дахь тэмцлийн 100 жилийн ойд зориулан Самсун мужид Туркийн өнцөг булан бүрээс иргэд ирж, олныг хамарсан баярын жагсаалд оролцжээ.

Энэ үеэр Туркийн залуус тэртээ 1919 онд өрнөсөн түүхэн тэмцлийн 100 жилийн ойг билгэдэн 1919 метрийн урттай үндэсний туг далбаагаа барин жагсчээ. Туркэд Ататюркийн хувьсгалт тэмцлийн бослогын өдрийг жил бүрийн 5-р сарын 19-нд тэмдэглэж, энэ өдрийг Туркэд залуучуудын өдөр болгон давхар тэмдэглэдэг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө