Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Их Британид уламжлалт цэцгийн баяр болж байна

  Б.Оюун 2019-05-21 510

Их Британид жил бүрийн 5-р сард уламжлал болон зохиогддог Челсигийн цэцгийн баяр болж байна. Лондон хотын Челси дүүрэгт Их Британийн хатан хааны нэрэмжит цэцэг үржүүлгийн нийгэмлэгээс эрхлэн хаврын цэцгийн баяр зохион байгуулдаг юм.

Энэхүү баярт Их Британийн хатан хаан 2-р Элизабет ач хүү Уильям болон түүний гэргий Кейт Мидлтон нарын хамт зочлон иржээ.

Челсид болдог цэцгийн баярт ирэхдээ хатан хаан болон түүний бэр Кейт нар цэцгэн хээтэй даашинз өмсч ирсэн байна. Челсид цэцгийн баярт оролцох үеэрээ хатан хаан 2-р Элизабет бэрийнхээ тарьж ургуулсан цэцгийн мандалыг үзэж сонирхжээ.
Энэ өдрүүдэд Лондон хотноо дэлхийд алдартай цэцгийн баяр, цэцгийн наадам болж байна. Энэ баярыг уламжлал ёсоор Лондон хотын Челси цэргийн эмнэлгийн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд зохион явуулдаг юм. Жил бүр Английн шилдэг цэцэрлэгчдийн зүрх сэтгэлээ шингээн тарьж ургуулсан өнгө өнгийн цэцгийн мандалыг үзэж сонирхохоор хатан хаан зорин ирдэг байна.

Энэ жилийн баярт хатан хаанд бараа болон түүний ач хүү, үе залгамжилсан ханхүү Уильям болон түүний гэргийн Кембрижийн ахайтан Кейт нар хамтдаа ирж, цэцгийн баярт оролцжээ.

Королева Елизавета II, принц Уильям и Кейт Миддлтон

Королева Елизавета II, Кейт Миддлтон и принц Уильям

Кейт Миддлтон и королева Елизавета II

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө