Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Японы эзэн хаан цагаан будаа суулгажээ

  Б.Оюун 2019-05-21 441

Японы эзэн хаан Нарухито өөрийн ордны цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд байрлах цагаан будааны талбайд энэ жилийн анхны суулгацаа суулган, цагаан будаа тариалжээ. Нарухитогийн хувьд тэрээр энэ сарын 1-нд Японы эзэн хааны суудалд албан ёсоор заларснаас хойш ийнхүү анх удаа цагаан будаа суулгах ажилд гар бие оролцсон байна.

Японы эзэн хааны ордны цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд цагаан будаа тариалах талбай гаргаж, ийнхүү цагаан будаа тариалах уламжлалыг эзэн хаан Нарухитогийн өвөө болох Шоуагийн үеэс эхлүүлжээ. Энэ цаг үеэс хойш жил бүрийн 5-р сард ийнхүү ордны дэргэдэх талбайд цагаан будааны үрсэлгээ суулгаж, тариалах үйл явц уламжлал болон тогтсон байна.

Эзэн хаан Нарухитогийн эцэг Акихито энэ уламжлалыг үргэлжлүүлж, жил бүр ордны дэргэдэх талбайд цагаан будаа тариалсаар иржээ. Тэгвэл энэ жил Японы шинэ эзэн хаан Нарухито цагаан будааны 100 гаруй суулгац тариалсан байна. Ордны дэргэдэх талбайд тарьж ургуулсан цагаан будааг намар нь хураан авч, эзэн хааны ордны дэргэдэх ариун газар оронд болдог уламжлалт зан үйлд ашигладаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө