Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХЯТАДАД ЦАГААН ӨНГӨТЭЙ ХУЛСНЫ БААВГАЙН ЗУРГИЙГ АВЧЭЭ

  Б.Оюун 2019-05-27 283

​Хятадын баруун өмнөд хэсгийн байгалийн дархан цаазтай газарт байгальд тун ховор төрдөг цагаан өнгийн хулсны баавгайн зургийг авч чаджээ. Байгальд маш ховор тохиолддог цагаан өнгийн хулсны баавгайг Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужийн дархан цаазтай газарт ойд явахад нь өнгөрсөн 4-р сарын дундуур зургийг нь дарж чадсан байна.

Хятадын Синьхуа агентлагийн мэдээлж байгаагаар улаан нүдтэй, цагаан арьс үстэй энэхүү өвөрмөц альбинос төрлийн цагаан хулсны баавгай нь ойролцоогоор 1-2 настай гэнэ. Дэлхийн Улаан номонд орсон хулсны баавгайн 80 гаруй хувь нь Хятадын Сычуань мужид, харин үлдсэн цөөхөн хувь нь Шаньси болон Ганьсу мужид амьдардаг юм.

2018 онд Хятад улс дэлхийд ховордсон, улаан номонд орсон хулсны баавгайг өсгөж үржүүлэх, тоо толгойг нь нэмэгдүүлэх зорилгоор дэлхийд томоохонд тооцогддог Йеллоустоуны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс бараг 3 дахин том газар нутагт байгалийн дархан цаазтай бүс байгуулж, хулсны баавгайн тоо толгойг хамгаалах, үржүүлэх ажил идэвхтэй явуулж эхэлсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө