Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БЕЛЬГИЙН НИЙСЛЭЛД “ШАР ХАНТААЗТАН”-ДЫН ЖАГСААЛ БОЛЛОО

  Б.Оюун 2019-05-27 221

Ням гарагт Бельгийн нийслэл Брюссель хотноо “шар хантаазтан”-ууд ЕХ-ны нэгдсэн бодлого, байр суурийг эсэргүүцэн олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулжээ. “Шар хантаазтан”-уудын эсэргүүцлийн хөдөлгөөнийхэн ням гарагт Бельгид явагдсан ЕХ-ны нэгдсэн сонгуулийн үйл явц, Европын болоод орон нутгийн парламентын сонгуультай давхцуулан олныг хамарсан жагсаал цуглаан хийж, дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлжээ.

 “Шар хантаазтан”-уудын жагсаалд нэгдэгчид ЕХ-ны улс төрийн бодлого, чиглэлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагсчээ. Жагсагчид Брюссель хотын Хойд вокзалын дүүрэгт цуглан, гол замын хөдөлгөөнийг хааж, зарим газарт суулт хийсэн байна. Жагсагчид энэ үеэр олон нийтийн хэв журам сахиулж байсан цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлж байсан учраас хууль сахиулагчид жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий цацжээ. Энэ үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, хууль сахиулагчид 20-иод хүнийг баривчлан саатуулсан байна. Саатуулагдсан хүмүүсийг цагдаагийн газарт аваачин, зөвшөөрөлгүйгээр олныг хамарсан жагсаал явуулж, олон нийтийн амгалан тайван байдал, хэв журмыг зөрчсөн хэрэгт буруутган шалгах юм.

Брюссель хотноо болсон “шар хантаазтан”-уудын хууль бус жагсаал цуглаанд оролцохоор 300 гаруй хүн цугласан байна. Тэд хотын вокзалын өмнөх талбайд цуглан, энд жагсаал хийх үеэр хууль сахиулагчид тэднийг тараахыг завдаж, улмаар тэдний хооронд мөргөлдөөн болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө