Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Трамп: АНУ одоогоор БНХАУ-тай худалдааны гэрээ байгуулахад бэлэн биш байна

  М.Даваадулам 2019-05-27 318

АНУ одоогоор БНХАУ-тай худалдааны гэрээ байгуулахад бэлэн биш байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Гэхдээ ойрын хугацаанд холбогдох бичиг баримт үзэглэнэ гэдгийг онцолж байна. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй өнөөдөр хийсэн уулзалтын дараах хэвлэлийн хурал дээр ноён Трамп энэ талаар тэмдэглэсэн юм.

“Хятадын тал урьд өмнө зөвшилцсөн нөхцлөөс татгалзаж, өөрсдийн үгнээс буцсан. Тэд гэрээ байгуулахад бэлэн гэж байгаа бол, бид бэлэн бус байна” гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ.

Хятад улсаас импортлох бараа бүтээгдэхүүнд оногдуулах гаалийн татварыг нэмсэн. Улмаар Америкийн эдийн засагт нэмэлт мөнгө урсан орж ирж байгаа таатай дүр зураг ажиглагдаж байгааг ноён Трамп тэмдэглэж байна. Гэхдээ худалдааны гэрээ байгуулахгүй гэсэн үг биш, Вашингтон болон Бээжин гайхалтай худалдааны гэрээ байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа Цагаан ордны тэргүүн хэллээ.

АНУ болон БНХАУ хоорондын худалдааны тэнцэтгэлд Вашингтон үлэмж хэмжээний алдагдал хүлээж байгааг Трамп Ерөнхийлөгч удаа дараа шүүмжилж байсан. Улмаар энэ сарын 10-ны өдрөөс АНУ БНХАУ-ын эсрэг гаалийн татвараа дахин нэмсэн. 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд оногдуулах татварыг 10% байсныг 25% болгон нэмэгдүүлсэн. Дахин үлдсэн 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ч нэмэлт гаалийн татвар оноох асуудал сөхөгдсөн. Бээжин тохиролцооноос буцаж байгаатай энэ шийдвэрээ Вашингтон холбон тайлбарласан юм.

Хариуд нь Бээжин ч мөн гаалийн татвараа нэмэхээр шийдвэрлэсэн. Ирэх 6-р сарын 1-ний өдрөөс БНХАУ АНУ-аас импортлох 60 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 5,000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар оноож эхэлнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө